Толбо сум Баруун бүсийн тэргүүний сумаар шалгарав

181
Баруун бүсийн зөвлөлөөс Тэргүүний сумаар шалгаруулахдаа Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сум орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлж, иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэр үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр гаргасан амжилтыг нь харгалзан үзсэн аж.

Тэргүүний сумын шагнал болох өргөмжлөл, тугийг Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан нар энэ сарын 25-ны өдөр сумын удирдлагуудад гардуулж өглөө.

Баян-Өлгий аймгийн Толбо сум нь 4200 хүн амтай, 251 мянган малтай, аймгийн төвтэй хар замаар холбогдсон цорын ганц сум юм.       
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn