Ойрадын Амарсанаагийн хөө хуяг

0
Ойрадын Амарсанаа баатрын эдэлж хэрэглэж явсан хөө хуяг Увс аймгийн Музейд хадгалагдаж байна. Энэхүү хөө хуягийг төмрөөр хийсэн, зах байхгүй, зүүн тийш энгэртэй, ханцуй ба хормой нь тасархай аж. Захаас хормой хүртэл урт 63 см, хормойн өргөн тойргоор 152 см, суганы өргөн тойргоор 138 см, мөр, цээжний урт 115 см, захны тойрог урт 65 см, ханцуйн угын өргөн /тойргоор/ 56 см, баруун ханцуйн урт 62 см, зүүн ханцуйн урт 52 см, жин 10.350 кг байна. Холбогдох он цаг нь 1750-иад оны үе аж. Ойрадын Амарсанаа баатар нь Монголын ард түмний 1755-1758 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн нэг удирдагч юм. Тэрээр Хотгойдын Чингүнжавтай хамт манжийн эсрэг тэмцэж байжээ. Амарсанаа баатар нь Ойрадын хаан Галданцэрэнгийн охин Бодлогочоос төрж, Хойдын ноён Үйзэн хошуучийн гэрт өсөж хүмүүжсэн Ойрадын Хошууд аймгийн хүн юм. Эцэг нь Гүүш хааны хойчис Галданданзан аж. Эх Бодлогочийг нь бие давхар байхад эцэг нь нас нөгцөж, Хойт аймгийн тайж Үйзэн хошуучид очоод Амарсанаа төрсөн тул түүнийг бас Үйзэн хошуучийн хүү буюу Хойдын тайж гэдэг. Энэ түүхэн хүний тухай олон домог яриа, түүхт дурсгалт газар Увс аймгийн Давст, Зүүнговь, Сагил сумын нутагт бий. 1957 онд ШУА-ийн ажилтан Дарам, тус музейн ажилтан Б.Самбуу нар Зүүнговь сумын Баянмөнх ноёны удам Цэрэндэлгэр тайжийн эгч Минчээгийнхээс Амарсанаагийн хөө хуяг, Цэцэн хавсарга бууг сурвалжлан олж, хөө хуягийг Увс аймгийн музейд, бууг нь Үндэсний түүхийн музейд өгсөн гэдэг. Энэхүү хөө хуяг нь түүхэн бие хүний холбогдолтой ховор эд өлгийн зүйл юм. 
 

Б.Батхүү
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn