Маргаашнаас эхлэн хангайн сумдаас ахуйн хэрэгцээнд самар бэлтгэж болно

0



Увс /МОНЦАМЭ/.Энэ сарын 10-наас эхлэн Цагаанхайрхан, Зүүнхангай, Өндөрхангай сумын нутгаас ахуйн зориулалтаар самар түүж бэлтгэхийг иргэдэд зөвшөөрсөн байна. Тэгэхдээ нэг иргэн 25 кг-аас хэтрүүлэхгүйгээр түүх аж.

“Самар гүйцэд боловсорч амжаагүй байхад иргэд түүхийгээр нь их хэмжээгээр түүх, худалдан борлуулах зэргээр хууль бус үйлдэл гаргадаг. Хэрвээ хууль бусаар самар бэлтгэсэн тохиолдолд 5400 нэгж буюу 5 сая 400 мянган төгрөгөөс 27000 нэгж буюу 27 сая төгрөг хүртэл мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хорих, эсвэл 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах хуулийн заалттай байдаг. Иймээс ард иргэдэд хандаад хуулийн хугацаа эхлээгүй байхад зөвшөөрөлгүйгээр самар түүхгүй байхыг аймгийн байгаль орчны мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа анхааруулсаар ирсэн. Энэхүү хуулийн хугацаа маргаашнаас буюу энэ сарын 10-ны өдрөөс эхлэн дуусгавар болох бөгөөд нэг иргэн 25 кг хүртэл самар түүж болно” хэмээн аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Э.Даваадорж хэллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn