Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 50 жилийн ойн баяр боллоо

0

Увс /МОНЦАМЭ/.Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 50 жилийн ойн баяр өргөн дэлгэр боллоо.

Тус сургууль нь анх Улаангом сумын бага сургууль нэртэйгээр 1970 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэг эрхлэгч, найман багш, дөрвөн ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх ажил үйлсээрээ аймагтаа манлайлагч эрдмийн өргөө болтлоо өргөжин тэлсэн байна. Гуравдугаар сургуулийн ойн баярын хурал дээр тус сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч нар аймаг орон нутгийн болон төрийн дээд одон медалиудаар энгэрээ мялаасан юм.

Мөн үеэр тус сургуулийн үндэс суурийг тавьсан, анхны захирал болох Монгол Улсын Гавьяат багш Б.Сайнбуянгийн үр хүүхдүүд аавынхаа гэгээн дурсгалд зориулж, гэрэлт хөшөөг нь босголоо.

“Улаангом хотын бага сургууль нэртэйгээр анх байгуулагдаж байсан манай сургууль өнгөрсөн 50 жилийн хугацаанд өргөжин тэлж, олон арван сурагчдыг эрдэм боловсролд хөтлөн ажил, амьдралын дөрөөнд хүргэсэн эрдмийн өргөө болтлоо цэцэглэн хөгжөөд байна. Өнгөрсөн хугацаанд манай сургууль анх удаагаа түүхт ойн баяраа тэмдэглэж байгаа нь энэ юм. Энэ өдөр тус сургуультай ажил, амьдралаараа холбоотой бүх хүмүүс нэг дор цуглан уулзаж, ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь үнэхээр сайхан үйл явдал болж байна” хэмээн тус сургуулийн захирал Г.Бадамхатан хэллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn