Баян-Өлгийн 7 сурагч Олон улсын тэмцээнд оролцох эрх авлаа

62

UCMAS Олон улсын сампингийн хороо болон “Тояа” хүүхэд хөгжлийн академи хамтран энэ сарын 10-ны өдөр орон даяар цахимаар зохион байгуулсан Соробан сампингийн тэмцээнээс Баян-Өлгий аймгийн хүүхдүүд 3 алтан цом, 2 мөнгөн цом хүртлээ.

Улаанбаатар хотын 9 дүүрэг, Булган, Дорнод, Архангай, Өвөрхангай, Дундговь, Хэнтий аймаг болон  Швед, АНУ-аас нийтдээ 300 гаруй соробан сампинг сонирхогч хүүхдүүд оролцсон уг тэмцээнд Баян-Өлгий аймгаас 12 хүүхэд мэдлэг чадвараа сорин өрсөлджээ.
Тэмцээний нийлбэр дүнгээр тус аймгийн баг 3 алтан цом, 2 мөнгөн цом хүртэж, Е.Айбану, Е.Нуртилек, С.Жигер, М.Ерасыл, Б.Елмира, Б.Имангали, Х.Рабиа нарын 7 хүүхэд ирэх тавдугаар сарын 29-ний өдөр болох Олон улсын соробан сампингийн тэмцээнд оролцох эрх авсан байна.
Ташрамд дурдахад, Соробан сампин нь 500 гаруй жилийн түүхтэй, тооцоолон бодох, цээжээр бодох чадварыг суулгах, математик төсөөллийг сайжруулах замаар хүний оюун ухааныг хөгжүүлэх сургалт юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn