Өндөрхангайд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын шинжилгээ сөрөг гарлаа

0
Өндөрхангай сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудад PCR шинжилгээ хийж дууссан байна. Тодруулбал, Өндөрхангай сумын 20, Баруунтурууны 18, Улаангомын 1, Цагаанхайрханы 3, Зүүнхангай сумын 3, нийтдээ 45 хүний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.
Өндөрхангай суманд буяны ажилд оролцохоор Улаанбаатар хотоос ирсэн иргэний PCR шинжилгээний хариу энэ сарын 14-ний өдөр эерэг гарсан. Иймээс буяны ажилд оролцсон Өндөрхангай, Баруунтуруун, Цагаанхайрхан, Зүүнхангай, Улаангом сумын иргэдийг PCR шинжилгээнд хамруулснаас гадна энэ сарын 14-ний өдрөөс эхлэн дээрх сумдад 72 цагийн тэг зогсолтыг хийгээд байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn