Халдвар авсан хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

0
Коронавирусний халдварын тархалт зөвхөн Улаанбаатар хотод голомтлоод зогссонгүй, аймгуудад хурдацтай нэмэгдсээр байгаа. Иймээс нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газраас хөл хориог дахин 14 хоногоор буюу ирэх сарын 8 хүртэл сунгалаа.
Өнгөрсөн хугацаанд Увс аймгийн хувьд ч халдварын тохиолдол нэмэгдсэн. Эргэн санавал, энэ сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Өндөрхангай суманд буяны ажлаар ирсэн нэг иргэний PСR шинжилгээний хариу эерэг гарсан. Тухайн буяны ажилд аймгийн төвөөс гадна Баруунтуруун, Зүүнхангай, Цагаанхайрхан, Наранбулаг, Өндөрхангай сумын иргэд оролцсон тул аймгийн Онцгой комисс нэн яаралтай хуралдаж, дээрх сумдад 72 цагийн хатуу хөл хорио тогтоосон. Гэтэл Өндөрхангайгаас гадна аймгийн төвийн 3, 6-р баг болон Бөхмөрөн суманд халдварын шинэ голомтууд бүртгэгдэж, хатуу хөл хорионы өдрүүд сунгагдсан.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо 27 болоод байгаа. Үүний 12 нь Улаангомоос, 10 нь Өндөрхангайгаас, 5 нь Бөхмөрөн сумаас бүртгэгдээд байна. Энэ сарын 21-ний өдрөөс хойш аймгийн хэмжээнд коронавирусний халдварын тохиолдол нэмж бүртгэгдэлгүй 4 хоносон. Гэвч энэ сарын 25-ны өдөр нэгээр нэмэгдлээ.
Цар тахлаар өвчилсөн хүмүүсийн 6 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол үлдсэн 19 нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй. Ерөнхийдөө тэдний биеийн байдал сайжирсан бол 57-гоос дээш насны хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. 
Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахин гадуур гарахдаа амны хаалт зүүж, гараа ариутган, бусдаас 1 метрийн зай бариад явахад энэхүү өвчнөөс хамгаалах боломжтой гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байгаа. 

Ялангуяа халдварын голомттой бүс нутгаас ирж байгаа зарим хүмүүс долоо хоног өөрийгөө тусгаарлаж чадахгүй, халдвар хамгааллын дэглэм барихгүй, гадуур явж өөрийгөө болон хайртай хүмүүсээ, цаашлаад бусдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулж буй нь харамсалтай. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn