“Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургууль эхэллээ

51

            Монгол Улсын Шадар сайдын Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус аймагт зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургууль эхэллээ.
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр 06:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр аймгийн төв талбайд эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.
“Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 13 алба, 20 мэргэжлийн анги, Зэвсэгт хүчний 2 анги, Хилийн цэргийн 1 анги, Өлгий сумын ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний  нийт 600 албан хаагч, 86 нэгж техник хэрэгсэлтэй цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нээлтийн арга хэмжээнд Сургуулийн удирдагч, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана болон Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат нар оролцлоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn