Алтай сумын төвд 2,5 км хатуу хучилттай авто зам тавина

44


Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,5 км урт хатуу хучилттай авто зам тавина. Бүтээн байгуулалтын ажлын нийт төсөв 2,5 тэрбум төгрөг бөгөөд тухайн онд 1 тэрбум төгрөгийн ажлыг хийх аж.
Тус зам нь нийт 5 хэсэг, авто зогсоолоос бүрдэнэ. Замын барилгын ажлын гүйцэтгэгчээр "Гранрөүд" компани шалгарсан ба ирэх онд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Ташрамд сануулахад, Алтай сум нь Баян-Өлгий аймгийн баруун өмнөд хэсэгт оршдог бөгөөд 4,3 мянган хүн ам, 164,3 мянган толгой малтай. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn