Зориулалтын бус газарт бохир ус асгасан ААН-үүдэд хариуцлага тооцов

73
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт бохир ус асгаж байна гэх гомдол мэргэжлийн хяналтын байгууллагад иржээ. Тус гомдлын мөрөөр хяналт шалгалт хийхэд Өлгий сумын Засаг даргын тамгын газар болон Хот тохижуулах албанаас байгуулсан гэрээний дагуу зориулалтын бус газарт иргэн, аж ахуйн нэгжүүд ил задгай бохир ус асгасан нь тогтоогдсон байна. Тиймээс холбогдох байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ тооцож, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээг цуцлах, зориулалтын бус газар хог хаягдал асгуулахгүй байх улсын байцаагчийн хугацаат албан шаардлага хүргүүлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn