МАН-ын удирдлагууд 4 гишүүнийг түтгэлзүүлэх, УИХ-ын гишүүд авч үлдэх сонирхолтой байна

41

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг 4-р сарын 25-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.
Хуулийн дагуу ажлын 5 хоногт багтаан уг асуудлыг шийдвэрлэх учиртай тул өчигдөр буюу 4-р сарын 27-нд Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан ч шийдвэр гаргасангүй.
 
Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын тайлбарлаж байгаагаар : "Түдгэлзүүлэх гэж буй УИХ-ын гишүүд хэргийнхээ талаар ойлголтгүй байна. Учир нь тэд уржигдар 16.00, 18.00, 20.00 цагт яллагдагчаар татсан протколтой танилцсан гэнэ. Зарим нь бүр тогтоолтойгоо танилцаж ч амжаагүй юм байна.Иймээс бид ганцхан прокурорын тайлбарт үндэслэж шийдвэр гаргаж болохгүй. Асуудлаа шийдүүлэх гэж буй УИХ-ын гишүүд өөрсдийн тайлбараа хэлэх эрхтэй. Мөн Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 4 гишүүнтэй хуралдсан учир шийдвэр гаргаж болохгүй байна.
Нууц санал хураалт болоод хоёр, хоёроороо тэнцчихвэл санал тэнцэнэ. Халдашгүй байдлын дэд хорооны дарга н.Энхболд өнөөдөр өвчтэй байсан.Маргааш, нөгөөдрөөс ирэх байх." гэнэ.
 
Харин хөшигний ард юу болов?
 
УИХ-ын гишүүд, тэр дундаа МАН-ынхан ихээхэн айдастай байгаа аж. Тодруулбал "Ер нь цаашдаа хэзээ л бол хэзээ, ямар л бол ямар хэргээр бидний бүрэн эрхийг түтгэлзүүлдэг жишиг тогтчихвий дээ. Мөр зэрэгцэн суугаа, нэг намын нөхдөө явуулах нь дэндүү хүний үнэргүй явдал" гэсэн уур амьсгал хүчтэй байгаа төдийгүй хэд гурваараа уулзаж, ярилцаж тохиролцож эхэлсэн гэнэ. 
 
Харин МАН-ын удирдлагуудын хувьд мэдээж Хөгжлийн банктай холбоотой асуудлыг шийдвэрлэж, хуулийн байгууллагаар шалгуулах нь зөв гэсэн хатуу байр суурьтай байгаа. Иймээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн нэгдсэн шийдвэр гаргах шаардлаггүй гэсэн чиглэл өгсөн байна.
Өөрөөр хэлбэл МАН-ын удирдлагууд 4 гишүүнийг түтгэлзүүлэх, харин УИХ-ын гишүүд болохоор авч үлдэх сонирхолтой байгаа аж.
 
Э.Мягмар
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn