УИХ-ын гишүүн Х.Баделханы "Жол" ХХК тендерт монополь эрх эдэлдэг үү?

42
УИХ-ын гишүүн Х.Баделхан Баян-Өлгий аймагт хийгдэх автозамын бүхий л тендерүүдийг “Жол” компаниараа өрсөлдөгчгүйгээр авдаг тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэлжээ. Ялангуяа нэг тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнтэй том тендерүүдийг "түүдэг" гэх. Тухайлбал, 2018-2021 онд нийт 27 тэрбум төгрөгийн тендерт өрсөлдөгчгүйгээр шалгарсан бол 2022 онд 9.7 тэрбум төгрөгийн тендерийг мөн аваад байгаа юм байна. Ийнхүү Х.Баделхан гишүүний компани олон жилийн турш удаа дараалан тендерт ялалт байгуулсаар ирсэн нь Баян-Өлгий аймагт хэдийнэ монополь эрхээ тогтоосон гэх хардлагыг аргагүй төрүүлсэн бололтой. 
"Жол" ХХК-ийн тендерт шалгарсан түүхүүд:
2022 онд "Жол" ХХК-ийн шалгарсан тендерүүд:
Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард зарлагдсан 5.3 тэрбум төгрөгийн хоёр тендерт оролцохоор материалаа хүргүүлсэн байна. 
УИХ-ын гишүүн Х.Баделхан "Жол" компанийг 1994 онд үүсгэн байгуулсан бөгөөд 2008 онд УИХ-ын гишүүн болохдоо хүү Б.Көксегенд компаниа шилжүүлж, өөрөө хувьцаа эзэмшигчээр үлджээ. Тэрбээр УИХ-ын гишүүний "авлига ашиг сонирхлоос ангид байх" тангарагаа хэрхэн биелүүлж буйг уншигч та нягтлан тунгаах биз ээ.
УИХ-ын гишүүн Х.Баделхан, түүний хүү Б.Көксеген нарын “Жол” ХХК-ийн оролцож шалгарсан тендерүүдийн жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn