Баян-Өлгийн дулааны станц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ

53

Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотын айл өрх, албан байгууллагуудыг "Эрчимбаян Өлгий" компанийн дулааны станц дулааны эрчим хүчээр хангадаг.

Тус компани цаашид дулааны станцаа өргөтгөж, давхар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.

Саяхан Бүгд Найрамдах Турк Улсын мэргэжилтнүүд ирж станцын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад буцжээ. Цаашид холбогдох судалгааны ажлуудыг хийх аж.

Одоогоор тус станц нүүрс түлж, зөвхөн дулаан үйлдвэрлэж байгаа. Цаашид үйл ажиллагааг нь өргөтгөснөөр уураар цахилгаан эрчим хүч давхар үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станц болох юм. Энэ хүрээнд эхний ээлжинд станцыг 1 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай болгохоор төлөвлөн ажиллаж байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn