Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 79 хувиар өсжээ

35

Баян-Өлгий аймгийн хэмжээнд оны эхний 5 сард 145 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 79 хувь буюу 64 хэргээр өссөн үзүүлэлт аж. Гэмт хэргийн дийлэнх нь аймгийн төв Өлгий суманд үйлдэгдсэн. Нийт 74 тохиолдол гарч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 94.7 хувиар өссөн байна.
Үйлдэгдсэн гэмт хэргийн 106 нь бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг байсан. Үүнээс 54 гэмт хэргийг илрүүлсэн ба илрүүлэлт 50.9 хувьтай байна.
Гэмт хэргийн улмаас 36 хүн гэмтэж, 145 иргэн хохирчээ.
Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 21.4 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 58.5 хувийг өмчлөх эрхийн эсрэг, 2.8 хувийг нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, 4.8 хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг, 6.9 хувийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, 2.1 хувийг хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, 3.5 хувийг бусад гэмт хэрэг тус тус эзэлсэн байна.
Гэмт хэргийн улмаас төр, ард иргэдэд 273.7 сая төгрөгийн хохирол учирснаас 197.9 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn