БАЯН-ӨЛГИЙ: Зам, гүүрийн ажлыг 10 дугаар сард багтаан дуусгахыг үүрэг болгов

30


Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар долдугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тэрээр Бураатын давааны авто замын нөхцөл байдал, шинээр ашиглалтад орсон Шар нуурын авто замын хяналтын цэг болон Өлгий нисэх буудал, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр тавьж буй Өлгий хотыг тойрон өнгөрөх авто зам болон Ховд голын шинэ гүүрний бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцав.

Өлгий хотыг тойрон өнгөрөх 18.8 км авто замын ажлын гүйцэтгэгчээр “Эйч Кэ Би Интернейшнл Холдинг” болон “Хотгор зам” компаниуд ажиллаж байна. Тус төсөл нь гурван багцаас бүрдэх ба нэгдүгээр багц нь 6.75 км авто зам, хоёрдугаар багц нь 201.08 метр урттай төмөр бетон гүүр, гуравдугаар багц буюу 11.8 км авто замын ажил юм.

Үүнээс “Хотгор зам” компанийн гүйцэтгэж байгаа 6.75 км авто замын хучилтын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй. “Эйч Кэ Би Интернейшнл Холдинг” компанийн тавьж байгаа 11.8 км авто замын ажлаас 3 км нь үлдсэн байна. Харин төмөр бетон гүүрний цутгалтын ажлыг хийсэн, нийт 48 дамнуурын 39-ийг нь бэлэн болгосон, ажлын явц 50 гаруй хувьтай байгаа аж.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар дээрх ажлуудыг 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл  дуусгахыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn