Хог хаягдлыг шахаж, пресслэгч машиныг бүх аймагт нэвтрүүлж эхэллээ

70

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хог хаягдлыг ангилан, жижигрүүлж шахах төхөөрөмжийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд болон дотоод, гадаадын жуулчид ихээр зорчдог улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадад гардуулан өглөө. Энэхүү пресслэгч машинийг хүлээлгэн өгч, шаардлагатай сургалтуудыг явуулснаар хуванцар хог хаягдлыг төвлөрүүлэн тээвэрлэхэд томоохон ахиц гарах аж.
БОАЖ-ын сайд Д. Сарангэрэл " Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хоггүй цэвэрхэн Монгол гэдэг уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Улсын хэмжээнд жилд нийт 3.3 сая тонн хог хаягддаг бөгөөд үүний 1.4 сая тонн нь зөвхөн Улаанбаатар хотоос гардаг. Нийт хог хаягдлын 10-15 хувийг хуванцар хог эзэлдэг. Хэдийгээр хуванцар болон лааз, хөнгөн цагаанууд нь жингийн хувьд хөнгөн ч овор хэмжээ ихтэй байдаг. Тийм учраас пресслэгч машин нэн шаардлагатай байсан. Өнөөдрийг хүртэл энэ машин байгаагүйгээс хуванцар, лааз, хөнгөн цагаан, цаасны хог хаягдлыг томоохон шуудай, саванд хийгээд олон удаагийн тээвэрлэлтийг хийж төдий хэмжээгээр зардал их хэмжээгээр гарч байсан. Тэгвэл өнөөдөр гардуулж байгаа энэхүү машины тусламжтайгаар энэ асуудал шийдэгдэх юм. Засгийн газрын үйл ажиллагаанд тусгагдсан хогны менежментийг сайжруулах эхний алхам хийгдлээ гэж ойлгож болно. Цаашдаа хог боловсруулах үйлдвэр байгуулах, хогийг ангилан хог боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг болох ажлууд хийгдэнэ« гэв.
Хуванцар хог хаягдал нь байгальд 200-400 жилийн хугацаанд задарч, хэрвээ шатаах тохиолдолд агаарт маш олон төрлийн аюултай бодис ялгаруулж байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Иймд хог хаягдлын зохистой менежментийг улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор нэвтрүүлж шинэ түвшинд гаргах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Хуванцар болон хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаас, цаасан бүтээгдэхүүнүүдий хаягдалууд нь жингийн хувьд хөнгөн ч овор хэмжээ ихтэйгээс Улаанбаатар хотруу олон удаа тээвэрлэх шаардлага үүсдэг байна. Хуванцар хог хаягдлын пресслэгч машиныг ашиглаж эхэлснээр аймаг, орон нутгууд хогны тээвэрт зарцуулах төсөв, санхүүг ихээр хэмнэх боломжтой болж байгааг хэлсэн юм.
Булган аймгийн БОАЖГ-ын дарга А.Гантөмөр „Булган аймгийн хувьд гарч байгаа нийт хог хаягдлын дийлэнх хувийг хуванцар сав, шил хоёр эзэлдэг. Зөвхөн энэ хоёрыг шийдэхэд л хогны асуудал ихээхэн хувиар буурна гэж бид харж байна. Булган аймаг хуванцар болон хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаасыг пресслэдэг машиныг хүлээн авлаа.“ хэмээн ярилаа.
Байгаль  орчинд  ээлтэй,  цахилгаан  эрчим  хүч  бага   зарцуулдаг, өндөр хүчин чадалтай, дэвшилтэт технологиор бүтээгдсэн уг төхөөрөмж нь хуванцар   болон   хөнгөн   цагаан   лааз,   бүх төрлийн цаас пресслэх олон төрлийн ажиллагаатай аж. Мөн дунджаар цагт 300-500 кг хог хаягдлыг пресслэх хүчин чадалтай бөгөөд төхөөрөмжийг хаана ч байрлуулах боломжтой юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn