Сураггүй болоод 2 сар орчим болж байгаа иргэний эрлийг дахин зогсоолоо

51

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн “Алаг толгой” гэдэг газар тус сумын харьяат 33 настай залуу Ө наймдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагийн орчим хадлан хадаж байгаад гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон. Энэ талаар анх тухайн сарын 19-ний өдөр хүлээн авсан байдаг. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар 19-24-ний өдөр, есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байсныг энэ сарын 9-ний өдөр дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрээс нь ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өчигдөр /2020.10.11/-ийн 08:00 цагаас эхлэн Алаг толгой гэдэг газраас зүүн зүгт Хөх хөтлийн хавцал гэдэг газар хүртэл 10 км-т “Хөх хөтөлийн гол”-ын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:10 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоожээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn