Удирдах ажилтны сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлав

67



Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлөөс Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус аймгийн Баяннуур, Бугат, Толбо, Сагсай сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

Тухайн ажлын байруудад анагаах ухаан /091201/, уламжлалт анагаах ухаан /091701/-ын мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэд өрсөлдөх боломжтой аж.

 Сонгон шалгаруулалтад оролцогчдын хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг энэ сарын 15-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд ulgii-tu@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авна.

Харин шалгалтыг энэ сарын сарын 17-ны өдөр шалгалтын комисс зохион байгуулах бөгөөд цагийг жич зарлах ажээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn