Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

0



Увс /МОНЦАМЭ/.Иргэд нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Ингэхийн тулд эхлээд www.ehalamj.mn сайтад хандалт хийж дансаа бүртгүүлэн хүсэлт гаргах, эсвэл гар утасны ebarimt аппликэйшнийг ашиглан хүсэлт гаргаж, өөрийн дансаа холбох хэрэгтэй аж.

“Засгийн газраас төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгох үүднээс нийгмийн халамжийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулж байгаа. Энэ хүрээнд "Цалинтай ээж"-ээс гадна жирэмсэн эхийн, 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн, мөн ихэр хүүхдийн тэтгэмж, "Алдарт эх"-ийн одонгийн болон "Насны хишиг"-ийн тэтгэмжүүдийг цахим системээр дамжуулан олгохоор болсон. Нэг үгээр хэлбэл эдгээр тэтгэмжүүдээ авахын тулд иргэд банкинд дугаарлах, халамжийн байгууллага руу очих зэргээр цаг заваа алдах шаардлагагүй болсон. Иргэд халамжийн үйлчилгээг цахимаар авахын тулд www.ehalamj.mn сайтад хандалт хийж дансаа бүртгүүлж хүсэлт гаргах, эсвэл гар утасны ebarimt аппликэйшнийг ашиглан хүсэлт гаргаж, өөрийн дансаа холбож болно. Түүнчлэн төрийн үйлчилгээний цахим интернэт ашиглах, цахим үйлчилгээ авах боломжгүй иргэд өөрийн сум, хорооныхоо халамжийн мэргэжилтэнд хандан хүсэлтээ цахимаар хүргүүлэх боломжтой болсон” хэмээн аймгийн ХХҮГ-ын  мэргэжилтэн А.Нямдэлгэр хэллээ.

Цахим хэлбэрээр хүсэлт гаргахдаа иргэд арилжааны банкинд өөрийн нэр дээр данс нээлгэсэн байх шаардлагатай бөгөөд ингэснээр банк харгалзахгүй өөрийн дансыг бүртгүүлж халамжийн мөнгөө данс руугаа шууд авах боломжтой аж. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn