Баян-Өлгий аймагт 48 цаг тэг зогсолт хийнэ

36
Баян-Өлгий аймагт өнөөдөр коронавирусний халдварын 1 тохиолдол батлагдсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа. Хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргав.
Үүнд:
1.Өнөөдрийн 19:00 цагаас эхлэн 48 цагийн хугацаагаар аймгийн төв, сумын төвүүдээс гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлав.
2.Энэ сарын 6-ны өдрийн 06:00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд тэг зогсолт хийхээр болов. Тухайн хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын үйл ажиллагааг /төрийн болон нутгийн захиргааны байгууллага, сургууль,  цэцэрлэг, дотуур байр, аж ахуйн нэгж г.м/ зогсооно.
3.Тэг зогсолтын хугацаанд өнгөрсөн сарын 26-29-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ирж буяны ажилд оролцоод, Ховд аймагт буцаж очоод халдватай болох нь батлагдсан Ховд аймгийн иргэний ойрын болон дам харьцагчдыг цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллагын дэмжлэгээр өргөн хүрээнд илрүүлж, шинжилгээ хийхээр боллоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn