Баян-Өлгий аймагт 145 иргэн тусгаарлан ажиглах байранд байна

61
Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар цар тахлын голомтот бүс нутгаас ирсэн 145 иргэнийг тусгаарлах байранд ажиглаж байна. Тэднийг Таванбогд, Думан, Өркен, Көгжал, Owl Sky, Аргаль зэрэг зочид буудалд байрлуулжээ. Харин гэрийн хяналтад 150 иргэн байгаа.
Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш тус аймагт нийтдээ 8124 иргэнийг гэрийн хяналтад авчээ. Давхардсан тоогоор 14033 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ.
Мөн 973 хүнээс PCR шинжилгээ авснаас 425-ыг нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийсэн байна. Үүнээс 2 тохиолдол батлагдаад байгаа.
Ховд аймгаас Өлгий хотод ирж буяны ажилд оролцоод буцсан /өнгөрсөн сарын 26-29-ний өдрүүдэд/ иргэнтэй ойр харьцсан 60 иргэнд өнөөдөр PCR-ын 3 дахь удаагийн давтан шинжилгээ хийсэн ба хариу нь хараахан гараагүй байна.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn