Д.Сумьяабазар Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг үл ойшоож байна

135

УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа томилогдож, сайд нараа томилсны дараа Д.Сумьяабазар У.Хүрэлсүхийг зодсон гэсэн хэл ам гарч байв.
Тэгвэл Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэтэй хамтран ажиллах учиртай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар  түүний ажлын эхний өдрүүдийг мөн л хэл ам, шуугиантай угтаж байна.
Тодруулбал Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр ОБЕГ, УОК-ын шуурхай штаб, НОК-ын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өгч ажилласан .
Гэтэл Ерөнхий Сайдыг хотын захиргаанд очих үед Нийслэлийн Засаг Дарга, Нийслэлийн Онцгой Комиссын дарга Д.Сумьяабазар байгаагүй бөгөөд Нийслэлийн Засаг Даргын орлогч Ж.Сандагсүрэн угтсан.
 
Ерөнхий сайд ч үүнд ихэд унтууцан, "Нийслэлийн Онцгой Комиссын дарга чинь хааччихсан юм? Бүхэл бүтэн Ерөнхий сайд, УОК-ийн дарга нь ирчихсэн байхад ийм байдалтай байж болохгүй. Тэгэхээр энэ Нийслэлийн Онцгой Комиссыг энэ долоо хоногт багтааж шинэчилье" хэмээсэн юм.
 
Үнэхээр ч Ерөнхий сайдын урьдчилсан товлосон арга хэмжээнд тухайн ажил хариуцсан хүн нь өвчин , ар гэрийн гачигдал зовлон болоогүй л бол оролцох учиртай.
Гэтэл Д.Сумьяабазар ч тайлбар үгүйгээр уг арга хэмжээнд оролцолгүй, шуудхан хэлэхэд Монгол Улсын Ерөнхий Сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг үл тоож байгаагаа харуулчихлаа.
Иргэдийн дунд онцгой комиссын ажил хариуцсан албан тушаалтнуудаас хамгийн муу нь Д.Сумьяабазар тул түүнийг Я.Содбаатарын адил огцруулах ёстой гэсэн уур амьсгал хүчтэй байдаг.
Үнэхээр ч  мэргэжлийн байгууллагын хэд хэдэн рейтинг тогтоох судалгаагаар Д.Сумьяабазар иргэдийн хамгийн дургүй улс төрчдийн жагсаалтыг Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, П.Анужин нарын хамтаар тэргүүлдэг бөгөөд энэ хирээрээ МАН-ын рейтингийг унагаж буй нь нууц биш. 
С.Дамчаа
https://www.sonin.mn/news/enews/118260
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn