Ерөнхийлөгч Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд хориг тавив

32
 
Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хүлээж авсан юм.
Оны өмнө баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг тусгаагүй зэрэг нийт зургаан заалт Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэлт гаргасан юм.
Цэцийн дүгнэлтийг ийн УИХ хүлээж авснаар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй болсон. Ерөнхийлөгч уг тогтоолд хориг тавьсан тул өнөөдөр /04.29/  12.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, 13.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр товлолоо. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn